Ирэх оны төсөв өнөөдөр батлагдана
2018/11/02

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар 2019 оны төсөв болон дагалдах хуулиудын эцсийн хэлэлцүүлгийг хийж батална. 

Хуралдааны эхэнд УИХ-ын дарга М.Энхболд хэлэлцэх асуудлыг жагсаалтыг танилцуулж ирэх оны төсвийн тухай хуулийг өнөөдөр эцэслэн батлахыг мэдэгдлээ. Учир нь Засгийн газраас энэ сарын 8-нд тохиож буй Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдрийг бүх нийтийн амралтын өдөх болгохын зэрэгцээ 9-ний Баасан гарагт мөн бүх нийтээр үргэлжлүүлэн амрах шийдвэр гаргасан. Ингэснээс арваннэгдүгээр сарын 9-ний Баасан гарагийн ажлын өдрийг дараа долоо хоногийн 17-ны Бямба гарагт нөхөхөөр болсон билээ. 

Төсвийн тухай хуулиар дараа оны төсвийн тухайн жилийн арваннэгдүгээр сарын 15-наас өмнө УИХ-аас батлахаар заасан байдаг. Мөн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан хуваарийн дагуу Пүрэв, Баасан гарагт хуралддаг. Тиймээс ирэх долоо хоногийн чуулган хуралддаг өдрүүд бүх нийтийн амралтын өдөр таарч байгаа тул ирэх оны төсвийг батлах хугацаа өнөөдрөөр дуусгавар болж байгааг УИХ-ын дарга мэдэгдлээ. 

Мөн хэлэлцэх асуудлыг дараалал танилцуулсантай холбогдуулан УИХ-ын гишүүн О.Баасанхүү АН-ын бүлгийг байлцуулж ирэх оны төсвийг батлах санал гаргав. Харин УИХ-ын дарга "Би АН-ын бүлгийг хуралдаандаа оролцоно уу гэсэн албан бичиг өгсөн. Гэвч хариу алга байна" гэлээ. 

Ийнхүү 2019 оны төсвийн тухай хууль болон дагалдах хуулиудын төслийг эцэслэн батлахаар УИХ-аар хэлэлцэж байна. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404