Алга болсон Хятад иргэдийг хайж байна
2018/11/02

Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгонд БНХАУ-ын харьяат иргэн М /25 настай эрэгтэй/, иргэн Г /28 настай эмэгтэй/ нар 10.18-ны өдөр ууланд 3 хоног аялаад ирнэ гэж яваад сураггүй алга тухай дуудлага 10.25-ны өдрийн 01:02 цагт тус аймгийн Онцгой байдлын газарт ирсэн.

Дуудлагын дагуу Гал түймэр унтраах, аврах 69 дүгээр ангийн 6 алба хаагч, Эрэн хайх аврах салбарын 10 алба хаагч, Цагдаагийн газрын 10 алба хаагч, Хилийн 0257 дугаар ангийн 4 алба хаагч, БОАЖГ-ын 4 албан хаагч, орон нутгийн 15 хүн, ар гэрийн 2 хүн, нийт 51 хүн, 5 техник хэрэгсэл, 23 морьтойгоор 11.01-ний өдөр Ренчинлхүмбэ сумын Ёлт багийн “Ар голын Ац-Уул” /N50028’07,22’’, E99052’36,16’’/ гэдэг газар хээрийн түр штаб байгуулж, 3 бүлэгт хуваагдан 1 дүгээр бүлэг “Түр штаб”-аас баруун хойд зүгт “Дунд хэм” /N50035’40,75’’, E99036’43,08’’/ гэдэг газар хүртэл нийт 20 км-т морьтойгоор, 2 дугаар бүлэг “Түр штаб”-аас баруун хойд зүгт “Арсайн сайр” /N50040’50,87’’, E99043’21,66”/ гэдэг газар хүртэл 44 км-т  автомашинаар, 3 дугаар бүлэг “Түр штаб”-аас “Ар голын Ац-Уул” /N50°25’17,41”, E99°51’38,06’’/ гэдэг газар 10 км-ийн тойрогт явганаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, үр дүнд хүрээгүй тул 20:10 цагт тус тус түр зогсоосон.

Өнөөдөр /2018.11.12/ 08:00 цагт эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлсэн байна

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404