АН-ынхан гурав, дөрвөн төсөвтэй явж эдийн засгийг сүйрүүлжээ
2018/11/02

2019 оны улсын төсвийн гуравдугаар хэлэлцүүлгийг хийлээ.  

Хэлэлцүүлгийн үеэр гишүүн Ж.Мөнхбат малчдын тэтгэврийн насын асуудлыг хөндлөө. 

УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат:

Монгол Улсын баялгийг өсгөж байгаа хүмүүс бол малчид. Малчдын тэтгэвэрт гарах насыг таван жилээр наашлуулсан, ээжүүдийг гаргасан хүүхдийнхээ тоогоор 1.5 жилээр тэтгэвэрт гарах насыг нэмэгдүүлэх хуулийн хэрэгжилт хойшилж байна. ОУВС-гийнхан монгол хүмүүс биш учир монгол ээжүүдийн асуудлыг мэдэхгүй. Энэ хоёр хуулийн нэг нь л гэхэд ЖДҮ-ийн сангаас зээл авч байгаа нэг хүний зээлтэй тэнцэх хэмжээний мөнгөөр шийдэгдэж байгаа. Би ирэх оны улсын төсөв батлагдсаны дараагаар энэ асуудлаар хуулийн төсөл өргөн барина. Хэрэгжүүлэх хугацааг нь хойшлуулж болохгүй. 

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар:

-Би Монгол ээжээс төрсөн. Нийт монгол хүн болгоны төлөө, Монгол Улсын төлөө энэ арга хэмжээг авч хэрэгжүүлж байгаа. Хүн болгонд таалагдах гээд яваад байж болно. АН-ынхан өнөөдөр ажил хаячихсан байна. Энэ хүмүүс 7 их наяд төгрөг хүмүүст тараасан. Гурав, дөрвөн төсөвтэй явж улс орны эдийн засгийг сүйрүүлсэн. Энэ бүхнийг цэгцэлж, зөв гольдролд оруулж ирж байна.

 Чуулганы хуралдаан үргэлжилж байна. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404