Нэрийг нь нууцалж байсан АСЕМ-ын 79,2 тэрбумын эздүүд хэн бэ
2018/11/02

Жижиг дундын сангаас зээл авсан томчуудын хэрэг илэрч олон нийтийн жигшил зэвүүцлийг хүргэсэн бөгөөд эхнээсээ зээлээ барагдуулсан, барагдуулах гэж байгаа тухайгаа зарим нь зарлаад амжсан. Түмэн олон хүчтэй гэдгийг харуулж нийтээрээ дуугарч нэхэмжлэл гаргах аян явуулсны хүчинд хэргийн эзэн Б.Батзоригийг суудлаас нь мултаж чадав. Зээл авсан нөхдөд хариуцлага тооцно хэмээн МАН-ын дарга, Ерөнхий сайд мэдэгдсэн бол АН-ын зүгээс шударгын дүр эсгэж тоглолт хийсээр байна. Гэвч зээлдэгчдийн дотор АН-ынхан ч нэлээд байсан нь мөн л ил болсон. Эрх мэдлээ хэтрүүлэн буруу замаар будаа тээсэн АСЕМ-ын 79,2 тэрбумын асуудлыг   нэхэн сануулж олон нийт дахин асаж эхэллээ. 

Хоёр жилийн өмнө сүр дуулиантай хийсэн АСЕМ-ын үр дүнгийн талаар Үндэсний аудитын газраас шалгалт хийж, ихээхэн хэмжээний зөрчил илрүүлснийг өнгөрсөн 6 сард олон нийтэд танилцуулсан. АСЕМ нэрийдлээр 79,2 тэрбум төгрөгийг хувьдаа завшиж, үргүй зарцуулсан байх магадлалтай гэх 17 албан тушаалтныг АТГ-т шалгуулахаар болсон гэдгээ тухайн үед хэлсэн боловч хэн гэдэг эрхмүүд байсныг нь нууцалсан. Одоо харин ил болжээ. Нэрийг нь нууцалж байсан 79,2 тэрбумын хэрэгтнүүд хэн хэн бэ?

5 сарын өмнө Монгол Улсын Ерөнхий Аудиторын орлогч С.Оюунбилэгийн илчилж амжаагүй нэрсийг хүргэж байна.Үүнд:

1. Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг

2. Нийслэлийн Өмчийн харилцааны газрын дарга Ч.Однасан

3. Ерөнхийлөгчийн зөвлөх А.Ганбаатар

4. ГХЯ-ны ТНБД, АСЕМ-ын БАА-ны дарга Д.Ганхуяг

5. Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга асан П.Цагаан

6. Хөдөлмөр сайд асан Г.Баярсайхан

7. ИНЕГ-ын дарга Г.Нямдаваа

8. Үнэлгээний хорооны дарга А.Дагвадорж

9. “Дулааны 2 дугаар цахилгаан станц” ТӨХК гүйцэтгэх захирал М.Баянмөнх

10. Цах-ДХХА цехийн дарга С.Батсайхан

11. ХААХ-н мэргэжилтэн М.Энхбат

12. “Дулааны 4 дүгээр цахилгаан станц” ТӨХК-ийн захирал Ж.Отгонбаатар

13. Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл

14. НЗД-ын Тамгын газрын дарга Ё.Гэрэлчулуун

15. Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Б.Бадрал

16. НХААГ-ын дарга С.Ганбаатар

17. Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Ганхуяг гэсэн нэр бүхий 17 албан тушаалтан багтсан байна.

Үүнтэй холбоотойгоор Үндэсний Аудитын газраас “Төрийн аудитын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15,3-т заасан дагуу аудитаар илэрсэн гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй асуудлыг шалгуулахаар шилжүүлж байгаа тул холбогдох арга хэмжээг авч ажиллана уу” гэсэн албан тоотыг Нийслэлийн Прокурорын газарт хүргүүлсэн байна.

Дээр дурдсан үр ашиггүй зарцуулсан 290,8 тэрбум төгрөгөөс 79,2 тэрбумыг нь Ч.Сайханбилэг, Э.Бат-Үүл, Г.Баярсайхан тэргүүтэй 17 албан тушаалтан зүгээр л замхруулаад хаячихсан байгаа юм. Гэтэл 290,8 тэрбумаар за байг 79,2 тэрбум төгрөгөөр юу бүтээж ямар асуудлыг шийдэж болох байсан бэ?

Тухайн үед Ерөнхий сайд байсан Ч.Сайханбилэгийн үүрэг даалгавраар Улаанбаатар хотын захирагч асан Э.Бат-Үүл гэхэд 33 тэрбум 634 сая төгрөгийн шууд гэрээ байгуулан ард түмэнд төдийлөн наалдацгүй АСЕМ нэрийдлээр халхавчилсан халаасны хулгайгаа хийсэн нь Үндэсний Аудитын байгууллагын шалгалтаар нотлогдсон.

Түүнчлэн Мэргэжлийн хөтөч тайлбарлагчдын холбоонд 12,5 сая төгрөгийг гэрээгүйгээр зүгээр л өгчихсөн. 215,5 сая төгрөгийн бэлэг дурсгалд зориулахаар төсөвлөсөн байтал 765,8 сая төгрөгөөр давуулан зарцуулсан зөрчил мөн илэрсэн. Энэ мэтчилэн дурдаад байвал 290,8 тэрбум төгрөгийн хэмжээний зөрчилтэй 17 албан тушаалтантай холбоотой хэрэг аль хэдийнэ батлагдаж тогтоогдсон. Тиймээс одоо АСЕМ-ын 79,2 тэрбумыг төлүүлэх аянд нэгдэцгээе 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404