“Их Эе”-ийг хамтран хуралдуулах саналыг Л.Чинбат хүлээж авах уу
2018/11/02

Монголын үндэсний бөхийн холбооноос ээлжит бус “Их Эе”-ийг хамтран хуралдуулах саналыг "Гацуурт" компанийн захирал Л.Чинбатад тавьж, албан бичиг хүргүүлжээ. 

"МҮБХ-нд үүсээд байгаа маргааныг нэн даруй шийдвэрлэхийн тулд 2018.05.03-ны өдрийн Цэцдийн зөвлөлийн хурлаар 2018.05.18-нд ээлжит бус "Их Эе"-ийг хуралдуулахаар шийдвэрлэсэн билээ. Үүнийг дархан аварга Х.Баянмөнх 2018.05.17-ны өдөр хэвлэлийн хурал зарлаж, наадмын өмнө ээлжит бус "Их Эе" хурлыг хийе хэмээн хойшлуулсан. Улмаар 2018.06.15-ны өдөр МҮОНРТ-ийн ярилцлагаар дархан аварга Б.Бат-Эрдэнэ наймдугаар сардаа багтаан эсвэл есдүгээр сарын эхний долоо хоногт ээлжит бус "Их Эе" хийх санал гаргахад дархан аварга Х.Баянмөнх аравдугаар сард багтаан хурлаа хийе гэсэн болно. Иймд монгол бөхийн нэр хүнд унаж, хөгжил зогсч, олон бөхчүүдийн эрх ашиг зөрчигдөж байгааг болон нийт олны хүсэл, шаардлагын дагуу 2018 оны арваннэгдүгээр сарын эхний долоо хоногт багтаан МҮБХ-ны ээлжит бус "Их Эе" хурлаа хийн, нэгдсэн нэг холбоотой болж, Монголын өв соёлын нэг монгол бөхөө мөхөөхгүйн тулд монгол бөхөд хамааралтай та бид чин сэтгэлээсээ хамтран ажиллах хэрэгтэй болж байна" гэх шаардлагыг өмнө нь тавьж байсан. Энэ удаад ч мөн дээрх агуулгыг албан бичигтээ илэрхийлж, “Их Эе”-ийг хуралдуулах санал хүргүүлэхдээ энэ сарын 8-ны дотор хариу ирүүлэхийг санал болгожээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404