Шатарчин Ц.Тэнгис чансаагаа ахиуллаа
2018/11/02

Өсвөрийн шатарчдын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өнгөрсөн сарын 17-30-нд Грек улсын Халкидики хотноо болж өндөрлөлөө. Нийт 14-18 насны 600 гаруй тамирчин оролцсон тус тэмцээнд Дэлхийн шатрын холбооны мастер Ц.Тэнгис 14 насны ангилалд өрсөлдсөн. Энэ ангилалд 137 шатарчин оюун ухаанаа сорьсноос Ц.Тэнгис 15 дугаар байрт шалгарчээ. Тэрбээр мөн өнгөрсөн сарын 17-19-ний хооронд зохион байгуулагдсан Дэлхийн өсвөрийн шатарчдын Рапид, Блицийн аварга шалгаруулах тэмцээнд зургаа болон 10 дугаар байр эзэлж, чансаагаа ахиулсан юм.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404