Залууст эрч хүч, эерэг хандлага авчирч буй #ББ
2018/10/31

Сүүлийн үед  #ББ  хэмээх нэрийн хуудас бүхий Оньч үгс олны дунд ихэд түгж байгаа.  Бүр  “ардын үг” болсон нь ч бий.  Оньч үгсийн зохиогч  ББ буюу Бат-Өлзийн Бат-Эрдэнэ ЗГХЭГ-ын Дэд даргаар ажилладаг тэрээр нас залуу хэдий ч амьдралын агуу философитой, цаг үргэлж хийж бүтээж яваа залуу манлайлагч.   2004 онд  “Excellent English” таван цуврал теле хичээл гаргаснаас хойш түүний бүтээлийн их ажил ундарч түүнээс хойш “Монголын нууц товчоо”-г гурван хэл дээр гаргасан, их эрдэмтэн Б.Ринченгийн билиг бүтээлийг эмхэтгэсэн гээд  номын туршлага арвин их аж. 

Саяхан Оньч үгсийнхээ 5 дахь цувралыг  хэвлүүлсэн тэрээр дахиад 5 цуврал ном бичээд бэлдчихсэн тухайгаа ярьсан байна лээ.  Афоризм хэмээх амар хялбар бус нарийн торгон мэдрэмж шаардсан үгийн спортын төрөлд атаман болохыг  шог зураач  С.Цогтбаяр түүнд ерөөсөн бол   “Өглөө бүр танаас эрч хүч авч байна,  баярлалаа” гэх  талархлын үгс  түүний сошиал хаягт дүүрэн.

“Бусдад чадах чинээгээрээ урам хайрла. Бусдыг нь тэр өөрөө хийх болно” гэж тэр хэлдэг.  Үнэхээр ч ажил дээр,  амьдрал дээр ч тэр бусдад үргэлж урам өгч бас байнга хурцалдаг юм билээ. 

“Оньч үгс нь өөрийг нь хүмүүжүүлж байгаа” гэж тэр хэлсэн байдаг.  Стресс бухимдалд дарагдаж, нийгмийн сэтгэлзүй гүн хордлогонд орсон энэ цаг үед  үнэн зөв, онч мэргэн, ухаалаг философи нь зөвхөн өөрийг нь биш залууст ухаарал өгч, гэрэлтэй зам мөрөөр гишгэж явах зөв хандлагад хөтлөн “хүмүүжүүлж”  буй нь  үнэхээр талархалтай. Тийм ч учраас түүний номууд худалдаанд гарсан даруйдаа дуусчихдаг болжээ.  Харин тэр номынхоо орлогыг сайн санааны үйлсэд зарцуулдаг юм билээ.

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404