Сайдын нөхөр ТӨХК-ийн удирдлагаар томилогдлоо
2018/10/31

Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн "Улаанбаатар Дулааны сүлжээ" ТӨХК-ийн Гүйцэтгэх захирлаар Ч.Саранжавыг томилжээ. Ч.Саранжав нь “Эрчим хүчний хөгжлийн төв”-ийн Гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан. Харин түүний оронд Эрчим хүчний хөгжлийн төвийн сургалт, судалгаа хариуцсан менежерээр ажиллаж байсан Ч.Чинбатыг томилжээ. 

2001 оноос хойш “Улаанбаатар Дулааны Сүлжээ” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан  Д.Бямба-Очирыг  өнгөрсөн сард АТГ-аас саатуулаад байгаа. Тэрбээр их хэмжээний хахууль авч байгаад үйлдэл дээрээ баригдсан юм. Шинээр томилогдсон гүйцэтгэх захирал Ч.Саранжав нь БСШУС-ын сайд Ц.Цогзолмаагийн нөхөр юм. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404