Галшарын улаан ямааг омог болгон баталлаа
2018/10/31

Хэнтий ХХААХҮЯамны Сайдын зөвлөлийн өнөөдрийн хурлаар ноолуурын чиглэлийн "Галшарын улаан" ямааг "Омог" болгон баталжээ. Хэнтий аймгийн ямаан сүргийн ашиг шимийн гарц, чанарыг сайжруулах зорилгоор үндсэн сайжруулагчаар ашиглаж ирсэн энэхүү ямааг бие даасан омог болгон баталгаажуулах ажил тус аймгийн Засаг даргын 2017-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан байсан аж.

Галшарын улаан ямаа нь Галшар, Баянхутаг, Баянмөнх, Дархан сумдад голлон, аймгийн нийт суманд жигд тархсан байдаг. Улаан ямааны цөм сүргийг Галшар сумын Оч, Сангийн далай гэсэн багт сонгон үржүүлж байна.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404