Сэтгүүлч Хашоггийг хулгайлах төлөвлөгөөг Их Британийн тусгай албаныхан мэдэж байжээ
2018/10/31

Сэтгүүлч Жамаль Хашоггийг хөнөөхөөс гурван долоо хоногийн өмнө Их Британийн тусгай албаныхан сэтгүүлчийг хулгайлах Саудын Арабын эрх баригчдын төлөвлөгөөг мэдэж байжээ. Энэ тухай “Daily Express” сонин мэдээлсэн байна.

Тус сонины мэдээлснээр, Их Британийн тусгай албаныхан Хашоггийг Туркт хулгайлж, түүнийг эсэргүүцэл үзүүлвэл үүссэн нөхцөл байдлын дагуу ажиллах тушаалыг авсан Саудын Арабын тагнуулын газрын ажилтнуудын яриа хэлэлцээг олж авчээ. Их Британийн эрх баригчид Саудын Арабын эрх баригчдад хандан тус төлөвлөгөөгөө хэрэгжүүлэхгүй байхыг хүссэн байна.

Түүнчлэн сэтгүүлч Хашоггийн Саудын Арабын эрх баригчдын Йеменд химийн зэвсэг ашиглах тухай өгүүллээ нийтлэхээр төлөвлөж байсантай нь холбоотойгоор амийг нь  хөнөөсөн байж болзошгүй болохыг тус сонин тэмдэглэжээ. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404