Аргентинд одойчуудын дэлхийн аварга эхлэв
2018/10/31
Одойчуудын мини-футболын Дэлхийн цомын төлөөх анхны тэмцээн Аргентины нийслэл Буэнос-Аэрос хотод эхэлжээ. Жирийн хүмүүсийн тэмцээнээс ялгаатай нь хаалганы өндөр 1,7 метр, өргөн нь хоёр метр аж. Энэ тэмцээнд оролцохоор Бразил, Аргентин, Чили, Колумби, Парагвай, Перу, Болив, АНУ болон Канадын хамтарсан шигшээ баг, Мароккогийн шигшээ багууд хүрэлцэн иржээ.
АНУ болон Канадын хамтарсан шигшээд “Карибын тэнгисийн дээрэмчид” кинонд дүр бүтээсэн жүжигчин Мартин Клебба тоглох гэнэ. Тэрбээр энэ талаар “Энэ тэмцээн бидний хувьд өөрийгөө жинхэнэ хөлбөмбөгчин мэтээр төсөөлөх боломжтой сайхан үйл явдал. Бидний хэн маань ч энэ талаар мөрөөдөж байгаагүй” хэмээн ярьжээ. 
 
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404