Аавууд хүүхдээ хөхүүлдэг болно
2018/10/30

Эмэгтэй хүн гэдэг хүүхдээ есөн сар тээж, зовж байж төрүүлээд төрсөн цагаас нь эхлэн хөхөөрөө хооллодог. Харин энэ үед аавууд хүүхэд өсгөхөд төдийлөн өндөр үүрэгтэй оролцдоггүй.

Тэгвэл удахгүй эрчүүд ч хүүхэд хөхүүлдэг болох нь. Тодруулбал, Лондоны их сургуулийн үйлдвэрлэлийн дизайны оюутан Мари-Клэр Спрингэмийн ачаар “эрчүүдийн хөхөөр хооллох цогц бүтээгдэхүүн” гарчээ. Энэ байдлаар тэрбээр хөхөөх хооллодог ээжүүдэд туслахыг хүсчээ. Одоогийн байдлаар түүний бүтээсэн ажил боловсруулалтын шатанд яваа юм. Түүний төслөөр бол эрчүүд эхнэрээ жирэмсэх байх цагаас нь эхлэн сүүний гарцаа нэмэгдүүлэхийн тулд дааврын бэлдмэл уух ёстой.

01-12 Аавууд удахгүй хүүхдээ хөхүүлдэг болно
 

Уг бэлдмэлийн үндсэн даавар нь прогестин буюу сүүний булчирхайг өсгөхөд тустай даавар юм. Үүний дараа эрчүүд домперидон ууна. Энэ дааврыг сүү багатай эмэгтэйчүүдэд уухыг зөвлөдөг. Учир нь сүүний ялгарлыг зохицуулдаг аж. Мэдээж эдгээр эмэгтэйчүүдийн дааврыг ууснаар сөрөг тал бий. Тухайлбал, эрчүүд том хөхтэй болж, хөхөөр хооллосны дараа ч арилахгүй. Цогц бүтээгдэхүүнд түүнчлэн хөхний саалтуур, хөхүүл эхийн хөхний даруулгатай төстэй хантааз хүртэл багтжээ.

Мари-Клэр энэхүү бүтээгдэхүүнээ 5 жилийн дараа гэхэд худалдаанд гарна гэж үзэж байна. Гэхдээ худалдаанд гарахаасаа өмнө нэлээд хэдэн туршилтаар орох ёстой. Үүнээс гадна эмч нар эрчүүдэд сүү ялгарна гэдэгт төдийлөн итгэхгүй байгаа бөгөөд эрчүүдийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж болзошгүй гэж үзжээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404