Эрүүл мэндийн шүүс
2018/10/30

Эрүүл урт удаан наслахыг хүсвэл доорх  байгалийн цэвэр жүүсийг хийж ууж байхыг зөвлөж байна

Эрүүл мэндийн шүүс:

  • Лууван+ Цагаан гаа+ Алимны нийлэмж жүүс Таны дархлааны системийг цэвэрлэнэ
  • Алим+ Өргөст хэмх+шанцайны нийлэмжит жүүс Цусан дахь холестериныг бууруулж, хорт хавдраас урьдчилан сэргийлж, толгой өвдөх ходоод өвдөхөд сайнаар нөлөөлнө
  • Улаан лооль+ Лууван+ Алим- арьсны өнгийг сайжруулж уян хатан болгоно, уушги цэвэрлэнэ
  • Гашуун чинжүү+Алим+Сүү-ний нийлэмжит жүүс нь амны үнэрийг арилгаж, биеийн халуун буулгана
  • Жүрж+Цагаан гаа+Өргөст хэмхийн нийлэмжит жүүс нь арьсны чийглэгийг хангаж элдэв цоохор байдлыг устгана
  • Хан боргойцой+Алим+Тарвасны нийлэмж нь давсаг бөөрийг угаана, бөөрний хэм бууруулна
  • Алим+ Өргөс хэмх+ Киви-н нийлэмж арьсыг чийгшүүлнэ
  • Лийр+Гадил жимс- цусан дахь сахарын хэмжээг зохицуулна
  • Лууван+ Алим+ Лийр+ Манго-н нийлэмж биеийн дулааныг нэмэгдүүлж, цусан дахь хорыг гадагшлуулна, даралт болон биеийн нийт исэлдэлттэй тэмцэнэ
  • Усан үзэм+Тарвас+Сүү+Витамин С+ Витамин В12- нийлэмж нь биеийн дархлааг дэмжин эмийн үйл ажиллагааг эрчимжүүлнэ
  • Гуа+ Ханборгоцой+Сүү+ВитаминС, Е Төмөр- нийлэмж бодисын солилцоог сайжруулна, арьс өнгөлөг болно.
  • Гадил+ Ханборгоцой+Сүү- өтгөн хатахаас сэргийлж бодисын солилцоог дэмжинэ                                                                                                                                                                                                                                                                              ХАВДАР БОЛОН БУСАД ОЛОН ТӨРЛИЙН ӨВЧНҮҮДИЙГ АНАГААХ НӨЛӨӨТЭЙ ЖҮҮС

    Лууван, төмс, алим

    Энэхүү гайхалтай жор нэлээд эрт үеэс олонд танигдаж ирсэн бөгөөд та ч эрүүл мэнддээ зориулж хэрэглэх боломжтой. Энэхүү жорыг биенд хавдрын эсүүд үүсэхээс урьдчилан сэргийлэх, тэдгээрийн тархалтыг бууруулах зорилгоор ашигладаг.

    Үүнийг бэлдэхэд тун амархан:

    Нэг ширхэг лууван, нэг ширхэг цагаан гаа, нэг ширхэг алим орно. Эдгээрийг хольж жүүс гаргаж авна.

    Лууван, цагаан гаа, алимаа сайтар угааж, хэрчим болгон зүсэж, бутлагч буюу жүүс шахагч машинд хийгээд хутгана. Жүүсээ шахасны дараа тэр даруй уух хэрэгтэй. Энэ жүүсээ хүчиллэг, шинэлэг амттай болгохыг хүсвэл лемон нэмээрэй.

    Энэ жүүс олон өвчнийг анагаах тустай:

    1.Хавдрын эсүүдийг үүсэх, тархахаас урьдчилан сэргийлэх.

    2.Элэг, бөөр, дэлүүг өвчлөхөөс урьдчилан сэргийлэхээс гадна, шархлааг анагаадаг.

    3.Уушгины үйл ажиллагааг сайжруулж, зүрхний өвчнөөс урьдчилан сэргийлж, цусны даралтыг бууруулах нөлөөтэй.

    4.Дархлааны системийг сайжруулна.

    5.Энэ жүүс нь хараанд сайн нөлөөтэй бөгөөд улайж, хуурайшиж, ядарсан нүдийг сэргээж өгдөг.

    6.Биеийн тамирын дасгалын дараа булчингийн өвдөлтийгнамдаадаг.

    7.Гэдэсний ажиллагааг сайжруулж, хоргүйжүүлэн, арьсыг эрүүл, сайхан харагдуулна.

    8.Мөн энэ жүүс нь батгыг арилгахад ч нөлөөлнө.

    9.Хоол боловсруулалт, хоолой, амьсгалын замын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлнэ.

    10.Сарын тэмдгийн өвдөлтийг намдаана.

    Энэхүү шидэт жүүсийг хэзээ уух вэ?

    Энэ жүүсийг өглөө өлөн ходоодон дээрээ уух нь зөв. Энэ жүүсийг уугаад нэг цагийн дараа өглөөний цайгаа ууна. Хурдан үр дүнд хүрэхийн тулд өглөө нэг удаа, орой 5 цагаас өмнө нэг удаа, өдөрт хоёр удаа ууж болно.



Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404