Гал түймрийн улмаас нас барсан 58 хүний 27 нь хүүхэд
2018/10/30

Энэ оны эхний 10 сарын байдлаар нийт 3040 удаа гал гарч 58 хүн нарс баржээ. Үүнээс 27 нь хүүхэд бөгөөд 13 хүүхэд түлэгдлэж гэмтсэн байна. Гал түймрийн шалтгааныг авч үзвэл хамгийн их 840 гал  ил задгай үнс нурам, задгай галаас үүдэлтэй байжээ.

Ил задгай гал, асгасан үнс нурмаас 840  гал буюу 27.6 хувь,

Пийшин, зуух, яндангийн цонолтоос 621 гал буюу 20.04 хувь,

Цахилгаанаас 583 гал буюу 19.1 хувь,

Лаа, дэн, тамхи, шүдэнзний галаас 301 гал буюу 9.9 хувь,

Машин техникийн гэмтэл ашиглалт буруугаас 186 гал буюу 6.19 хувь,

Бусад шалтгаанаас 181 гал буюу 5.9 хувь,

Шалтгаан тогтоогдоогүй 173 гал буюу 5.6 хувь,

Хүүхдийн болгоомжгүй үйл ажиллагаанаас 65 гал буюу 2.1 хувь

Гагнуур, паялник, бамбараас 28 гал буюу 0.9 хувь

Архидан согтуурснаас 18 гал буюу 0.6 хувь,

Машин, техникийн яндангийн цонолт, оч болон цахилгааны очноос 14 гал буюу 0.46 хувь

Санаатай үйлдлээр 14 гал буюу 0.46 хувь,

Байгалийн үзэгдлээс 6 гал буюу 0.19 хувь,

Тэсрэлт дэлбэрэлт ослоос 4 гал буюу 0.13 хувь,

Технологийн горим зөрчсөнөөс 4 гал буюу 0.13 хувь,

Газрын тосны бүтээгдэхүүний ашиглалтын буруугаас 2 гал буюу 0.06 хувийг эзэлж байна.

 

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404