Биедээ тэсрэх бөмбөг суурилуулж амиа егүүтгэжээ
2018/10/30
Тунис улсын нийслэл Тунис хотын төвийн “Бургиба” гэх гудамжинд өчигдөр амиа золиослогч этгээд халдлага үйлдсэн талаар "Ройтерс" агентлаг мэдээллээ."Уг халдлагаар хүний амь нас эрсдээгүй ч найман хүн гэмтэж, орон нутгийн эмнэлэгт хүргэгдсэн" талаар Нийслэлийн Цагдаагийн газраас уламжлав.  Шархадсан хүмүүсийн зургаа нь үүргээ гүйцэтгэж явсан цагдаагийн албан хаагчид гэнэ. 30 орчим насны эмэгтэй биедээ тэсрэх бөмбөг суурилуулсан байсан ба цагдаагийн албан хаагчдыг ойртох үед нь амиа егүүтгэжээ. 2015 оны зургаадугаар сард дээрхтэй ижил хэрэг гарч, 22 хүн амиа алдаж байв. Уг халдлагаас таван сарын дараа мөн амиа золиослогч этгээд нийтийн талбайд амиа егүүтгэж, 38 хүний аминд хүрчээ.  Халдлагын захиалагч одоогоор тодорхойгүй байгаа аж. 

 

 

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404