Үхэр монголчуудын хариуцлагагүйн төлөөсөнд дахин нэг хүүхдийн амь!!!
2018/10/30

Өдөр бүр шахуу муу мэдээ сонссоор үхэр монголчуудын чих дасчээ. Тэр дундаа цэцэг цэврүү шиг нялх үрсийн үхлийн тухай, хүчирхийлэлд өртсөн тухай, хулгайлагдсан тухай мэдээллүүд тасрахгүй болов.

Томчуулын буруугаас дахин нэг хүүхэд хорвоог орхилоо. Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Баянхайрхан багийн 6 настай Б.Амгаланбаяр хүү энэ сарын 27-ны өдөр гэрийнхээ ойролцоо тоглож байгаад сураггүй алга болсон. 3 хоногийн дараа алга болсон хүүг оллоо. Гэвч тэр аль хэдийн хорвоог орхижээ.  Гэрийнх нь ойролцоох таггүй траншейны нүхнээс түүнийг олсон байна.

Үхэр монголчуудын хэнэггүй хайнга, хариуцлагагүйн төлөөсийг  ийнхүү хүүхдийн амиар төлж байна.  Хэчнээн хүүхэд амиа алдаж, хэдэн гэр бүл хагацал үзэх ёстой харгис нийгэм бэ. Хэдэн хүүхдийн амиар туг тахиж байж ухаажиж хариуцлагажих хүмүүс вэ.  Эх орон гэж худал цээжээ дэлдэхийн оронд энд байгаа нүхийг булчих зүтгэлтэй, тэнд байгаа цахилгааны утсыг хумьчих  сэтгэлтэй байгаач дээ үхэр монголчууд минь...

Дайн тулаангүй тайван цагт мөнхийн айдас түгшүүртэй  явна гэдэг ямар их эмгэнэл вэ.  Дор бүрнээ хариуцсан ажилдаа хариуцлагадаа хандаж, төр нь нүдтэй, түмэн нь ч сэтгэлтэй байхсан...

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404