Сэрэмжлүүлэг: Хятадын чихтэй малгай дэлбэрч нярай хүүхэд гэмтжээ
2018/10/29

Саяхан Хятадын хүүхдийн ноосон малгай дэлбэрч хүүхэд гэмтсэн тухай unen.mn мэдээлжээ. Дэлбэрсэн ноосон малгай нь чихтэй, чихэн дотроо жижиг төхөөрөмжтэй байсан аж. Хөгжим дуугарч хүүхэд саатуулдаг зориулалттай байсан болов уу, юутай ч чихэвчин дотор суулгасан жижиг төхөөрөмж дэлбэрч, 4 хөн сартай нярай үр ихээр гэмтэж сэхээнд хэвжээ. Сүүлийн жилүүдэд Хятад улсаас элдэв янзын хүнсний бүтээгдэхүүн, ахуйн болон хувцас хэрэглэл ихээр орж ирж байна. Манайхан хэнэггүйн дээр хямдыг нь бодоод худалдан авалт хийдэг. Хор болдог хүнсний бүтээгдэхүүнээс саяхнаас л татгалздаг болж байгаа.  Харин хувцас хэрэглэл нь ч аюул тарааж байгааг хүн бүр санаж сэрэмжлэх шаардлагатай болжээ.  "Цаана нь ямар ч бодлого байгаа юм билээ, Хятад бараа бүтээгдэхүүнээс л татгалзъя" гэсэн пост бухимдлууд сошиалд дүүрчээ. Ээ дээ монголчууд минь ялангуяа үр хүүхэддээ хэнэггүй хайнга ханддагаа хэзээ болих вэ. Бидний хайнга мулгуу зангаас болж нялх үрс минь амь нас, эрүүл мэндээрээ хохирсоор байх уу

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404