Г.Доржзодов ил гарлаа, харин улс төрд далд юу өрнөх бол...
2018/10/24

"60 тэрбумын асуудал бол авлигын хэрэг биш,  үндэсний аюулгүй байдалтай шууд холбоотой" гэж "60 тэрбум"-ын хэргийн гэрч гэгдэх Г.Доржзодов мэдэгдлээ. Сэтгүүлчдэд мэдээлэл хийсэн тэрээр “Би хууль хяналтын байгууллагад найман удаа тайлбар, мэдүүлэг өгсөн. Нотлох баримт бүхий утас, төхөөрөмжийг хураан авч шинжилж, шалгасан. Хоёр төхөөрөмжийг буцааж өгөхдөө “Iphone 5” гар утсыг эвдлээд буцааж өгсөн" гэлээ. Түүнийг "Нотлох баримт бүхий утсыг эвдэлсэн байна” хэмээн гомдол гаргахад хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул бид хариуцахгүй гэж хэлсэн гэнэ. Нэг хэсэгтээ хэвлэлийнхнээс дайжиж улс төрөөс холхон байсан Г.Доржзодов ийнхүү гэнэт гарч ирэв. Түүний мэдээллээс хамгийн чухал нь "Хууль хяналтынхан нотлох баримт устгаж алга болсон гэж бодож байгаа бол үгүй. Нотлох баримт надад байсаар байгаа” гэж хэлсэн юм. Юутай ч  Г.Доржзодовын ил гарч ирсэн нь удахгүй улстөрийн ямар нэг шинэ үйл явдал өрнөхийг зөгнөж байх шиг ээ

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404