Утаанд 800 тэрбумыг огт хяналтгүйгээр зарцуулжээ
2018/10/24

Засгийн газраас агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр сайжруулсан түлш, зуух, гэрийн дулаалга, цахилгааны үнийн хөнгөлөлт зэрэг арга хэмжээг хэрэгжүүлсэн. Хэрэгжүүлсэн арга хэмжээнд төсөл, гадаадын хөрөнгө оруулалт зэргээр хөрөнгө зарцуулсан бөгөөд зарцуулсан хөрөнгө оруулалтын хяналт дутуу байсан тухай Үндэсний аудитын газраас Өргөдлийн байнгын хороонд танилцууллаа. 

2011-2013 онд агаарын чанарын үзүүлэлт буураад, 2014-2016 онд буцаад утааны үзүүлэлт өсчээ.  ихэссэн.  Төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхдээ зарцуулалт яваад, хяналт орхигдсон гэсэн дүгнэлт гарчээ. Ямар арга хэмжээ авснаар утаа буурсан, өссөн хариуцуулсан дүн шинжилгээ гараагүй байна.  70582 тонн сайжруулсан түлш тараахаар байсан ч 22 хувийн гүйцэтгэлтэй. Утаа буурсан гэсэн үр дүн гараагүй. Мөн эрхзүйн зохицуулалт байхгүй аж. Тиймээс Ерөнхий сайдад таван асуудлаар санал хүргүүлжээ. Мөн нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирамжид 16 чиглэлийн зөвлөмж хүргүүлжээ. Өмнө нь албан тушаал хашиж байсан албан тушаалтнуудад хариуцлага тооцуулах шаардлага хүргүүлсэн байна. Зөрчил гаргасан мөртлөө дараагийн албан тушаалд шилжсэн байжээ. Тиймээс давхардсан тоогоор Ерөнхий сайдад зөвлөмж хүргүүлэхдээ 13 хүнд , Сангийн сайдад дөрөв, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчид гэрээ дүгнээгүй, санхүүжүүлсэн гэсэн үндэслэлээр 24 хүнд хариуцлага тооцуулах шаардлага хүргүүлжээ. Аудитын дүнтэй холбоотой гурван компанийн асуудлыг хууль  хяналтын байгууллагад шилжүүлжээ.

Агаарын бохирдлын арга хэмжээг бууруулахад оролцсон төрийн байгууллагуудын тоо баримт зөрүүтэй, зарим материал байхгүй байсан гэнэ.Нийт агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр нийт  800 тэрбум төгрөгийг зарцуулжээ. Энэ хугацаанд утаа буураагүй, өссөн байна. Мөн зарим арга хэмжээ нь зогссон байгаа аж.  Энэ чиглэлийн сурталчилгаанд их хэмжээний мөнгө зарцуулсан гэсэн дүгнэлт гарчээ. Аудитаар 100 гаруй тэрбум төгрөгийн зөрчил илэрсэн байна.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404