Эрчим хүчний систем доголдох аюул ойрхон байна
2018/10/24

Багануурын ордыг улсын нөөцөд авсан ч  лицензийн маргааныг таслаагүйгээс болж Багануурын ордын асуудал одоог хүртэл эцэслэн шийдэгдээгүй байна. Өөрөөр хэлбэл Багануурын орд ард түмэнд үлдэх, Алтайн гянтад очих эсэх нь тодорхойгүй байсаар.  Багануур ХК  Захиргааны хэргийн бүх шатны шүүхэд ялсан ч Алтайн гянтынхан  Дээд шүүхэд хандаж хэд хэдэн удаагийн шүүх хурлаар хойшилж явсаар одоо анхан шатны шүүхэд шилжсэн байдалтай байна.

Лицензийн маргаантай учраас  уулын ажлын төлөвлөгөө батлагдахгүй удааширна, төлөвлөгөө гарахгүй удсанаас Мэргэжлийн хяналтын газраас тэсэлгээ хийх эрх өгөхгүй ажил зогсоно,тэр хэрээр  цахилгаан станцууд дахь нүүрс нийлүүлэлт тасалдана гээд лицензээс үүдэлтэй хор уршиг их. 

Багануур ХК хүчин чадлаа нэмж 2020 он хүртэл 200 гаруй сая ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр ТЭЗҮ боловсруулаад байгаа.  Эрдэс баялгийн зөвлөлөөс хэрэгжүүлэх нь зүйтэй гэж үзсэн ч мөн л лицензийн маргаантай гээд баталгаажуулаагүй байна.  Ийнхүү Багануурын орд төвөгтэй нөхцөл байдалтай  удлаа.

Лицензийн маргаантай талбайд  нөөцийн 53 хувь буюу 430 сая тонн нүүрс байдаг учраас “Багануур” компани ажиллах нөхцөлгүй болно гэсэн үг.  Тиймээс Багануурын ордын лицензийн асуудалд төр анхаарлаа хандуулж, иргэд хяналтаа тавихгүй бол эрчим хүчний систем  доголдох, төрийн өмчөө хувьд алдах аюул нүүрлээд байна.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404