Заримдаа хүмүүст унтаж амрах цагаар нойр нь хулжиж тухтай унтаж чадахгүй байсаар өглөө бүрэн амарч, нойр дутуу ажилдаа явах үе тохиолддог. Гэхдээ эмч нар болон эрдэмтдийн нотолсноор нойр хулжихад хүргэдэг олон шалтгаан байдаг байна. Тухайлбал, техник технологи хөгжсөн одоо цагт хүмүүс орой гар утсаараа цахим хуудаст орох, cанаа зовох, баярлах гэсэн сэтгэл санааны болон бусад хүчин зүйлийн улмаас тав тухтай хүссэнээрээ унтаж амарч чадахаа больдог.Харин энэ асуудлыг шийдвэрлэхийн тулд Францын “URGO” компани хүнийг унтаж амрахад нь тусалдаг малгай бүтээсэн байна.Тодруулбал,хүнийг унтахад тусалдаг аппликейшнууд унтаж амрах асуудлыг шийдвэрлэж чадахгүй болсноор хүний уураг тархинд унтахыг заадаг төхөөрөмж бүтээснээ зарлажээ. “URGO Night” хэмээн нэрлэсэн мэдрэгчтэй энэ малгай нь гүн нойрсохтой холбоотой төлвийг таньж мэдэхийн тулд хүний тархийг идэвхжүүлдэг аж.Мөн сайн амрахын тулд энэ бүхнийг идэвхжүүлэх ёстой юм байна.Түүнээс гадна эрэгтэй, эмэгтэй нийлсэн хүмүүст энэ төхөөрөмжийг ашиглан туршилт хийсэн нь үр дүнтэй болжээ.Тодруулбал, туршилтад хамрагдсан хүмүүсийн 40 хувь нь хурдан унтсан байна. Унтахад тусалдаг энэ малгайг үйлдвэрлэгчид уураг тархины дасгалыг хамгийн багадаа долоо хоногт гурван удаа хийх хэрэгтэй гэж зөвлөжээ. “URGO” компанийн технологи хариуцсан захирал Робин Рейнауд “Хурдан гүйх, илүү өндөр харайх, сайн сэлэхийн тулд хүний уураг тархийг дасгалжуулж бэлдэх боломжтой. Тиймээс үүнтэй адилхан хүний уурга тархийг унтуулж, амраахын тулд дасгал хийж болно гэж” ярьсан байна.