Танихгүй хүмүүстэй тэврэлдээд л баяжсан тохиолдол
2018/10/16

Нэг хүнтэй нэг цаг тэврэлдэхэд 81 австрали долларын хөлс авна. Нэг цаг тэврүүлсэн хүмүүс ганцаардлаас ангижирч, сэтгэл гутралаа үгүй хийдэг байна. Жессика тэврэлтийг багтаасан сэтгэл заслын эмчилгээг 111 австрали доллараар хийдэг бол хамтдаа кофе уун тэврэлдэх “нөхөрсөг уулзалт”-ыг 152 доллараар зохион байгуулдаг гэнэ. 

“Би хүмүүст хайртай. Тэдэнтэй тэврэлдэхийг хүсдэг. Би ийм л зорилготойгоор энэ хорвоод илгээгдсэн байх. Ээж минь яг над шиг хүн байсан. Тэр бусдыг тэврэхдээ дуртай нэгэн байв” хэмээн Жессика ярьжээ. 35 настай бүсгүйн эр нөхөр түүний энэ ажлыг дэмждэг бөгөөд ихэнх үйлчлүүлэгчид нь эрчүүд байдагт унтууцдаггүй гэнэ. Тэврэгч бүсгүйн ажил дээр хэд хэдэн удаа эвгүй байдал үүсэж байсан боловч тэр бүхнийг эвтэйхэн зохицуулж байсан аж. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404