Дубайд нисдэг такси үйлчилгээнд гарлаа
2018/10/10

Ханхүү Шэйх Хамдан бин Мохаммедын удирдлага дор Дубай хотноо   жилийн өмнө нисдэг таксиг амжилттай туршсан билээ. Энэхүү нисдэг таксийг  Германы "Volocopter" компани зохион бүтээсэн бөгөөд 12 сэнстэй, 2 хүний суудалтай автомат жолоодлоготой буюу жолоочгүй такси аж. Тэрээр 30 минут хүртэлх хугацаанд нисэх чадвартай такси нь аюулгүй байдлыг дээд зэргээр хангасан нөөц системтэй ба ослын үед хэрэглэх хоёр шүхэртэй гэнэ. Нисдэг таксиг  цөөн тоогоор Дубай хотноо үйлчилгээнд нэвтрүүлэхээр болсон талаар тус улсын Тээврийн яамнаас мэдээлжээ. 

 

 

Энэ оны сүүлээр нисдэг таксиг үйлчилгээнд 100 хувь нэвтрүүлэхээр төлөвлөж, бэлтгэл ажлыг базааж байна. 

Дубайн эрх баригчид  2021 онд нисэгчгүй хөлгийг Ангарагт илгээх, жолоочгүй метро, робот цагдаа зэрэг олон шинэ үйлчилгээг тун удахгүй танилцуулах гэнэ. Ирэх 2030 он гэхэд хотын такси паркийн 25 хувийг өөрөө явагч тээврийн хэрэгслүүд эзлэх аж. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404