Хэдэн мянган жилийн өмнө аймшигт харгислалын золиос болсон охины араг ясыг олжээ
2020/10/10

Лондонгийн их сургуулийн коллежийн (UCL) судлаачдын баг Английн дундад зууны эхэн үед гэмт хэрэгтнүүдэд оноож байсан харгис шийтгэлийн золиос болсон хүний араг ясыг олжээ.

Гавлын ясанд шинжилгээ хийхэд 15-18 насны охин байсан бөгөөд түүний  хамар, уруулыг нь тайрч, духыг нь зүсэн, үсийг нь хуссан байсныг тогтоожээ. Судлаачид энэхүү шийтгэлийг МЭ 776-899 оны хооронд үйлдэгдсэн болохыг тооцоолсон байна. Хэрцгий харгислалаар нас барсан охины гавлын яс нь 1960-аад онд Английн өмнөд хэсэгт орших Басингсток хотоос олджээ.

Археологчид охин шархаа даалгүй нас барсан гэж үзжээ
Археологчид охин шархаа даалгүй нас барсан гэж үзжээ

UCL-ийн баг Антика сэтгүүлд судалгаагаа хэвлүүлэхдээ "Энэ тохиолдол нь Англид үйлдэгдэж байсан харгис шийтгэлийг харуулсан анхны археологийн олдвор боллоо” хэмээн онцолсон байна. МЭ 410 онд Ромчууд Их Британиас гарсны дараа 1066 оны Норманы байлдан дагуулал хүртэл үргэлжилсэн Англо-Саксоны үеийн хууль тогтоомжоор хулгай хийж, баригдсан боолуудад энэ төрлийн шийтгэл оногдуулдаг байжээ.

Эх сурвалж: CNN

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404