ХХ зуунд хамгийн их хор учруулсан номнууд
2018/08/20

“Human Events” хэвлэлийн газар шилдэг 15 эрдэмтэн, улстөрчдөөс бүрдсэн багт XX зууны хамгийн “хортой” номын жагсаалтыг гаргах хүсэлт тавьсан байдаг. 2005 онд хийгдсэн энэ судалгаанд оролцсон багийн гишүүд хамгийн их хор учруулсан номнуудын жагсаалтыг гаргахдаа бүтээл бүр дээр санал хураалт явуулжээ. XX зуунд хамгийн их хор учруулсан номоор Карл Маркс, Фридрих Энгельс нарын бичсэн, “Коммунист намын тунхаг бичиг” шалгарчээ. Жагсаалтын эхний тавд орсон номыг толилуулъя.

1.”Коммунист намын тунхаг бичиг”

Зохиолч: Карл Маркс, Фридрих Энгельс

Хэвлэгдсэн он: 1848

1818, 1920 онд төрсөн Маркс, Энгельс нар коммунизмын загалмайлсан эцэг нь билээ. Нэлээд чинээлэг гэр бүлд төрсөн Энгельс нь Маркст санхүүгийн тусламж үзүүлж байжээ. 1848 онд тэд хамтран “Коммунист намын тунхаг бичиг” номыг Коммунистуудын холбооны II чуулганы даалгавраар бичсэн юм. Энэ ном нь дарангуйлагч, дарлагч хоёр ангийн тэмцлийг харуулж, ажилчин ангийг хувьсгал хийхийг уриалжээ.

1-1-300x130 ХХ зуунд хамгийн их хор учруулсан таван ном
 

2.”Миний тэмцэл”

Зохиолч: Адольф Гитлер

Хэвлэгдсэн он: 1925-1926

Энэ ном нь анх хоёр ботиор 1925, 1926 онд хэвлэгдсэн. 1923 онд нацистууд засгийн эрхийг булаахаар бослого зохион байгуулж баривчлагдан шоронд байхдаа энэ бүтээлээ туурвиж, бүх герман үндэстнүүдийг нэгтгэснээр улс орноо дахин хүчирхэг болгоно гэсэн санааг агуулсан.

Германыг еврей үндэстнүүдээс цэвэрлэж, парламентын засаглалыг нэг хүний эрх мэдлээр солихыг уриалжээ. Зарим эх сурвалж 1945 онд энэ ном 10 сая хувиар хэвлэгдсэн хэмээн мэдээлсэн байдаг.

2-2-300x130 ХХ зуунд хамгийн их хор учруулсан таван ном
 

З.Мао Зэдуны ишлэлүүд

Хэвлэгдсэн он: 1966

“Мао Зэдуны ишлэлүүд” (мөн “Жижиг улаан ном” хэмээн нэрлэдэг) энэ ном 1966 онд хэвлэгдсэн. Шүлэг, нийтлэл, хэлсэн үгнүүдийг нь багтаасан энэ номыг дэлхийн бүх хэл дээр орчуулж, 900 сая хувиар хэвлэжээ. Зарим нэгэн мэдээллээр номд нийт 470 нийтлэл орсноос 250-ийг нь өөр хүн бичсэн гэнэ. Соёлын хувьсгалын үед энэ ном гарын авлага болж байсан.

3-1-300x130 ХХ зуунд хамгийн их хор учруулсан таван ном
 

4. “Эр хүн секс хийх үедээ”

Зохиолч: Альфред Кинси

Хэвлэгдсэн он: 1948

Амьтан судлаач Альфред Кинси Индианы их сургуульд багшилж байсан. 1948 онд өөрийнхөө гол бүтээл болох “Эр хүн секс хийх үедээ” буюу “Кинсийн илтгэл” номоо хэвлүүлсэн. Түүнд бичсэнээр санал асуулгад хамрагдсан Америкийн цагаан арьстан эрэгтэйчүүдийн 90 хувь нь гар ханлага хийдэг байжээ.

Тэгвэл 85 хувь нь эхнэр авахаасаа өмнө бэлгийн харьцаанд орчихсон, 30-45 хувь нь эхнэрээ араар тавьдаг, 70 хувь нь биеэ үнэлэгч хөлсөлдөг болох нь тогтоогдсон явдал нь олон хүний гайхлыг төрvvлсэн. Таван жилийн дараа Кинси “Эм хүн секс хийхдээ” номоо бичжээ. Түүнийг сексийн хувьсгалын эцэг гэдэг билээ.

4-300x130 ХХ зуунд хамгийн их хор учруулсан таван ном
 

5.Ардчилал ба боловсрол

Зохиолч: Жон Дьюи

Хэвлэгдсэн он: 1916

Америкийн гүн ухаантан, сэтгэл судлаач, сурган хүмүүжүүлэгч Жон Дьюи нь прагматик үзлийн гол төлөөлөгч. Чикаго болон Колумбын их сургуульд багшилж байсан.

Тэрээр энэ бүтээлдээ ардчилал, боловсролын асуудлыг судлахад тулгамдаж буй ёс суртахуун болон локигийн асуудлыг хөнджээ. Зохиолч уламжлалт шашин шүтэг, ёс суртахууны тухай ойлголтуудыг үгүйсгэсэн байна.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404