Математикийн Нобелийн шагналыг хагас цагийн дотор хулгайлж амжжээ
2018/08/03

Математикийн ухааны шагнал гардуулах ёслол Бразилийн Рио Де Жанейро хотын баруун дүүрэгт байрлах Riocentro байгууламжид болжээ. Филдсийн (Fields medal) медалийг Олон Улсын Математикийн Конгрессийн үеэр гардуулсан байна. 

Нийт дөрвөн эрдэмтэнд шагнал гардуулсны нэг нь Британийн математикч Кошер Биркар байв.

Гэвч Биркар шагналаа аваад ердөө 30 минут орчмын дараа медалиа хулгайд алдчихжээ. Тэр цүнхэндээ медалиа гар утас, хэтэвчийн хамт хийгээд үйл ажиллагаа явагдаж буй танхимын ширээн дээр тавьсан байна.

Сүүлд зохион байгуулагчид хоосон цүнхийг сандал дороос олсон гэнэ. Хулгайлсан этгээдийн дүрс хяналтын камерт бичигдсэн тул эрэн хайх ажиллагааг эхлүүлжээ. Рио Де Жанейро хот нь гэмт хэргээрээ алдартай.

Шагнал гардуулах ёслол тус хотын баруун дүүрэгт байрлах Riocentro байгууламжид болжээ. 

Биркар Иранд төрсөн боловч 20 жилийн өмнө Британид цагаачилсан юм. Филдсийн медалийг анх 1936 онд олгож байсан ба 1950 оноос эхлэн дөрвөн жил тутамд 40-өөс доош насны дөрөв хүртэл тооны математикчид олгодог болжээ.

Өчигдрийн хулгай тус арга хэмжээний цорын ганц асуудал байсангүй. Өнгөрсөн Ням гарагт тэнгэрт хөөргөсөн дэнлүү Riocentro байгууламжийн дээвэр дээр унасны улмаас түймэр гарч, дотор нь байсан хүмүүсийг нүүлгэн шилжүүлж байжээ.

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404