АНУ-ын усан сэлэлтийн алдарт тамирчин олимпийн 28 медаль хүртсэн Майкл Фелпсийн амжилтыг 10 хан настай хүү эвдэж орхижээ. 1995 онд 10 метрийн эрвээхий сэлэлтийн төрөлд тогтоосон амжилтыг Кларк Кэнт Апуада гэх бяцхан хүү эдвсэн талаарх мэдээг “www.wsls.com” сайт мэдээллээ.
Хүү “Far West International Championship” усан сэлэлтийн тэмцээний үеэр 1:09:38 хугацаанд барианд оржээ. Түүний барианд орсон хугацаа нь Майкл Фелпсийн тогтоосон амжилтыг нэг секундээр ахиулсан байна. Усан сэлэлтээр дөрвөн жил хичээллэж буй Апуада өчигдөр зохион байгуулагдсан тэмцээний зургаан төрөлд оролцож, долоон алтан медаль хүртжээ.
Хүүгийн дасгалжуулагч Даи Райана “Түүнийг ирээдүйд амжилт гаргана гэдэгт итгэлтэй байна” гэж ярьсан байна. Тэмцээний дараагаас хүүг СУПЕРМЭН хэмээн дуудах болжээ.