Хааны гэр бүлийнхний шарил мөн болохыг тогтоожээ
2018/07/18

Екатеринбургт хааны гэр бүлийнхний алагдсан газраас олдсон шарил тэднийх мөн болохыг шинжээчид баталгаажуулжээ. Оросын мөрдөн байцаах хорооны сайтад ингэж бичсэн байна.

“Хааны гэр бүлийнхний алагдаж, оршуулсан бүхий л нөхцөл байдлыг тодруулж, маргааныг таслахын тулд мөрдөн байцаагчид хэрэгт холбогдолтой бүх нөхцөл байдлыг судлаж, судалгааны иж бүрэн ажил дахин явуулсан юм. Олдсон шарил нь хоёрдугаар Николай хаан, түүний гэр бүлийнхэн болон ойрын шадар хүмүүсийнх болохыг молекул-генетикийн иж бүрэн судалгаагаар нотоллоо” гэж Оросын мөрдөн байцаах хорооны албан ёсны төлөөлөгч Светлана Петренко мэдэгджээ.

Эх, эцэг, дөрвөн охин болон хүү, бусад хүний олдсон 11 шарилын 7 нь ураг төрлийн холбоотой болохыг молекул-генетикийн шинжилгээ харуулсныг тодруулан тайлбарласан байна. Эзэн хаан гуравдугаар Александр (шарилыг нь Санкт-Петербургийн Петропавловын сүмээс гаргаж шинжилсэн) болон хоёрдугаар Николайнх гэж үзсэн хүн биологийн хувьд төрөл болохыг тогтоосон бөгөөд тэд эцэг, хүү хоёр юм.

Хоёрдугаар Николай хаан, түүний гэргий, хүүхдүүд болон зарц нарыг 1918 оны зун Екатеринбургт буудан хороожээ.

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404