Дэлхийд хамгийн жижигхэн нохой 49 дэх ихрүүдээ төрүүлжээ
2018/07/11

Чихуахуа угсааны ЧудоМилли нэртэй нохой 49 дахь ихрүүдээ төрүүлсэн талаар Daily Mail мэдээлжээ. Милли анх эхээс төрөхдөө л 28 грамм жинтэй байсан бөгөөд ердөө цайны халбаган дээр багтаж байсан гэнэ. Тийм учраас эмч нар ийм жижигхэн гөлөг амьдрах чадваргүй гэж үзэж байсан юм. Харин одоо нас бие гүйцсэн Милли ердөө лимоны адил хэмжээтэй. Миллигийн эзэн Америк эмэгтэй Ванеса Семлер  түүнийг өдөр бүр хоёр цаг дусаагуур сүүгээр тэжээдэг байсан аж. 2012 онд Гайхалтай-Миллийг Генисийн дээд амжилтын номонд, дэлхийд хамгийн жижигхэн нохойгоор бүртгүүлсэн билээ. Түүний өндөр ердөө 10 сантиметр орчим бөгөөд 400 грамм жинтэй юм. Миллийн 12 ихрүүд Семлерийн гэрт амьдарцгаадаг бөгөөд тэднийг МоллиМаллиМеллиМоллиМумуМила, Мэри, МимиМони, Мини, Мела болон  Мулан гэж дууддаг ажээ.

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404