Морь сүүлд харсан хүнийхээ нүүрний хувирлыг санадаг гэв үү
2018/07/08
Морьд урьд нь харсан хүнийхээ дүр төрхийг санадаг бөгөөд сүүлд харахад тэр хүн эерэг, сөрөг сэтгэл хөдлөлийн алийг илэрхийлж байснаас нь шалтгаалж өөр өөр хариу үйлдэл үзүүлдэг гэнэ. Судлаачид эхлээд морьдод аз жаргалтай болон ууртай байгаа хоёр хүний зургийг үзүүлжээ. Хэдэн цагийн дараа зурган дээрх нэг модель өөрийн биеэр морины дэргэд ирэхдээ төв царай гаргасан гэнэ. Гэтэл морьд тэдний дүр төрхийг санаж байгааг судалгааны явцад тогтоосон байна.
Морьд сөрөг бөгөөд сүрдүүлсэн байдлыг зүүн нүдээрээ, харин эерэг бөгөөд урамшуулсан дүр төрхийг баруун нүдээрээ харж байсан гэнэ. Тэд зурган дээр ууртай дүр төрх харуулсан моделийг бодитоор харахдаа ихэвчлэн зүүн нүдээрээ харж байсан төдийгүй туурайгаараа цавчилж, шал шиншлэх зэргээр тавгүйтэж байжээ. Харин инээмсэглэсэн зураг авахуулсан бүсгүйг бодитоор харахдаа ихэнхдээ баруун нүдээрээ ширтэж байсан аж.
Хонь, загас зэрэг олон янзын амьтад хүний дүр төрхийг санах чадвартай байдаг аж. Хэрээ л гэхэд өөрсдөд нь муу зүйл хийсэн хүмүүсийг олон жилийн турш марталгүй “өс санадаг” бөгөөд бусдадаа ч тэдний аюул заналхийллийг анхааруулдаг гэнэ шүү.
Судлаачдын ажигласнаар морьд хүмүүсийн нүүрэн дээр илэрч буй сэтгэл хөдлөлүүдэд илүү анхаарал хандуулж байсан гэнэ. “Энэ бол амьтдаас ажиглагдаж байгаагүй зүйл” хэмээн тэд ярив. “Эзэдтэй морьд илүү их сэтгэл хөдлөл илэрхийлж байсан нь тэд хүний нүүр болон сэтгэл хөдлөлд ихээр анхаарал хандуулдаг гэсэн үг юм. Хүмүүстэй байнга хамт байдаг морьд хүний нүүрний хувирал ямар утга илэрхийлж буйг ойлгодог болох боломжтой” хэмээн Атланта дахь Эмори их сургуулийн эрдэмтэн Франс де Ваал ярьжээ. Эх сурвалж www.wikimon.mn
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Сүүлд нэмэгдсэн
НҮБ-ын Суурин зохицуулагч Тапан Мишраг “...
2024/11/29
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд чиглэсэн бо...
2024/11/29
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Ног...
2024/11/29
“Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсн...
2024/11/28
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх анхд...
2024/11/26
Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн...
2024/11/26
“Их Засаг” их сургуулийн ректор Н.Ням-Ос...
2024/11/26
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Бай...
2024/11/25
Бүгд Найрамдах Улсаа тунхагласны баярыг ...
2024/11/25
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНӨС...
2024/11/22
Монгол Улсын Ерөнхийлөгч 2025 оны Төсвий...
2024/11/20
“Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын ...
2024/11/13
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Уур ...
2024/11/12
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Уур ...
2024/11/12
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд...
2024/11/11
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Уур ...
2024/11/10
“Алтан хар Торц” баатарлаг тууль хайллаа...
2024/11/04
Бан Ги Мүн “Дэлхий нийтэд тулгамдсан асу...
2024/11/03
Бан Ги Мүн “Чингис хаан” үндэсний музейд...
2024/11/03
Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл ү...
2024/11/02
“Чингис хаан” одонт Бан Ги Мүн: Монголын...
2024/11/02
Бан Ги Мүн-д “Чингис хаан” тэргүүн зэрги...
2024/11/02
Монгол Улсын Ерөнхийлөгч “Монголын түүх ...
2024/11/02
Төрийн далбааг мандуулж, Их цагаан тугий...
2024/11/02
“Мөнх тэнгэрийн бичиг-2024” монгол уран ...
2024/11/02
“Монгол бахархлын өдөр”-т зориулсан бари...
2024/11/02
Санхүү, эдийн засгийн их сургуулийг Сүхб...
2024/11/01
“Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан...
2024/10/30
НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга асан...
2024/10/30
Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлө...
2024/10/29