Өмнөд Солонгос улсад үерийн улмаас 39 хүн нас баржээ.
Тодруулбал, Өмнөд Солонгос улсад орсон борооны улмаас үер болж, цахилгаан тасарчээ. Даваа гарагийн өглөөний байдлаар Осон хотын туннелд автобусанд гацаж, живсэн иргэдийн цогцсыг гаргаж авсан байна.
Амьд үлдсэн иргэдийг өнгөрсөн амралтын өдрүүдэд гарган авч анхны тусламж үзүүлсэн талаар BBC мэдээлжээ. Мэргэжилтнүүд энэхүү байгалийн гамшиг нь уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой гэж үзэж байгаа аж.
Иргэд “Орон нутгийн эрх баригчид эрт арга хэмжээ авсан бол иргэдийг амь насаа алдахаас урьдчилан сэргийлэх боломжтой байсан” гэлээ.
БНСУ-ын хэвлэлийн мэдээлэлд “Хэвлэл мэдээллийн хэрэгслээр үер болохоос хэдхэн цагийн өмнө усны түвшин түгшүүрийн хэмжээнд хүрч байгааг хэд хэдэн анхааруулсан. Иймд туннелийн орчмын замын хөдөлгөөнийг өөрчлөх шаардлагатай гэж мэдээлсэн. Гэвч ямар нэгэн арга хэмжээ аваагүй” гэжээ. Бусад амь үрэгдэгсдийн ихэнх нь Хойд Кёнсан мужид байсан бөгөөд хөрсний гулгалт үүсэж бүх байшингуудыг нураасан байна.