“Эрдэнэс Монгол” ХХК-ийн дүрмийг шинэчлэн баталлаа
2023/04/04

“Эрдэнэс Монгол” ХХК-ийн дүрмийг шинэчлэн баталж, дүрэм шинэчлэн батлагдсантай холбогдуулан нэгдлийн охин, хараат компани, харьяа хуулийн этгээдийн дүрэмд нэгдмэл засаглалын зарчим, толгой компанийн дүрэмд нийцүүлэн өөрчлөлт оруулна.
Монгол Улсын Засгийн газраас олон улсын уул уурхайн компаниудыг нэгдэл, группийн хэлбэрээр ажиллуулснаар илүү үр дүнтэй, амжилттай ажилладаг сайн туршлага, чиг хандлагыг нэвтрүүлэх зорилгоор “Эрдэнэс Монгол” ХХК-ийн нэгдлийн охин, хараат компани, харьяа хуулийн этгээдийг группийн зарчмаар ажиллуулахаар шийдвэрлэж бүрэлдэхүүнд нь “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, “Дархан төмөрлөгийн үйлдвэр” ХК, “Монголросцветмент” ТӨҮГ, “Монголын газрын тос боловсруулах үйлдвэр” ХХК-ийг нэгтгэн өргөтгөөд буй.
Энэхүү олон улсын чиг хандлагыг хэлбэрийн төдий биш үйл ажиллагаандаа бодит агуулгаар нь хэрэгжүүлэхийн тулд олон улсын групп компанийн сайн засаглалын туршлагыг нэвтрүүлэх, Олон улсын хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагаас гаргасан олон улсын зарчмаас Монгол улсын хууль эрхзүй, холбогдох дүрэм журамд нийцүүлэн “Эрдэнэс Монгол” ХХК-ийн дүрэмд өөрчлөлтүүдийг үе шаттайгаар оруулах шаардлага байгаа юм.
Компанийн дүрэмд өөрчлөлт орсноор нэгдлийн компаниудын засаглалын тогтолцоонд олон улсын сайн туршлага нэвтэрч, нэгдсэн тогтолцоо сайжирч нэгдлийн үйл ажиллагааны уялдаа сайжирна
Түүнчлэн нэгдлийн хэмжээнд хувьцаа эзэмшигчийн эрхийг хэрэгжүүлэх этгээдүүд үр дүнгийн хариуцлага хүлээдэг, аливаа нөлөөллөөс ангид цэвэр бизнесийн зарчимд суурилсан, мэргэжлийн түвшинд боловсруулагдсан стратеги төлөвлөлттэйгээр ажиллах, олон улсад хүлээн зөвшөөрөгдөхүйц хөндлөнгийн аудитаар санхүүгийн хяналт, нягтлан бодох бүртгэл, тайлагналаа хянуулж нэгдлийн нээлттэй ил тод байдал, сайн засаглал бодитойгоор сайжирна гэж үзэж байна

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404