Өнгөрсөн долоо хоногийн Баасан гарагт бусдын гарт амиа алдсан Япон улсын ерөнхий сайд асан Абэ Шинзог өнөөдөр сүүлчийн замд нь үдлээ.
Япон улсын түүхэнд хамгийн урт хугацаанд ерөнхий сайдын албыг хашсан тэрбээр 67 насалсан юм.Абэ агсны шарилыг тээвэрлэсэн цуваа Токио хотын Зожожи Буддын шашны хийдээс гарч, нийслэлийн төв хэсгээр явахад зам дагуу хүлээж зогссон олон мянган хүн салах ёс гүйцэтгэжээ.Цуваа засгийн газрын ордны дэргэдүүр өнгөрөхөд Япон улсын ерөнхий сайд Фүмио Кишида болон түүний танхимын сайд нар толгой гудайлгаж, алга хавсран залбирч байв.
Абэ агсантай салах ёс гүйцэтгэх ёслолд АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен, сангийн сайд Жанет Йеллен, Тайваний дэд ерөнхийлөгч Уилльям Лай зэрэг гадаадын өндөр албаны хүмүүс биеэр оролцсон юм.
Эх сурвалж: Reuters