ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ СИНГАПУР УЛСАД АЛБАН ЁСНЫ АЙЛЧЛАЛ ХИЙХЭЭР МОРДЛОО
2022/07/06

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Бүгд Найрамдах Сингапур Улсын Ерөнхий сайд Ли Сиен Лүн-ий урилгаар долдугаар сарын 6-9-ний өдрүүдэд Сингапур Улсад албан ёсны айлчлал хийхээр энэ өглөө эх орноосоо мордлоо.

Энэхүү айлчлал нь Сингапур Улсын Ерөнхий сайд Ли Сиен Лүн-ий 2016 онд Монгол Улсад хийсэн албан ёсны айлчлалын хариу айлчлал юм. Айлчлалын хүрээнд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Сингапур Улсын Ерөнхий сайд Ли Сиен Лүн-тэй албан ёсны хэлэлцээ хийж, Сингапур Улсын Ерөнхийлөгч Халима Яакобт бараалхан, Харилцаа холбоо, мэдээллийн сайд болон Сингапурын Хамтын ажиллагааны байгууллага, Хуримтлалын төв сан, Орон сууц, хөгжлийн зөвлөл, “Темасек” олон улсын сангийн удирдлагатай тус тус уулзаж, Монгол, Сингапурын найрсаг харилцааг бэхжүүлэх, хамтын ажиллагааны хэтийн төлөвийг тодорхойлох, худалдаа, эдийн засаг, боловсрол, мэдээллийн технологи болон бусад салбарын хүрээнд харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлэх, олон улс, бүс нутгийн тавцан дахь хамтын ажиллагааны талаар санал солилцохоор төлөвлөж байна.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404