Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Завхан аймагт ажиллаж байна
2022/06/27
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Завхан аймагт ажиллаж байна. Тэрбээр яг одоо Завхан аймгийн залуучуудын төлөөлөлтэй уулзал хийж байгаа юм байна. Ерөнхий сайд орон нутагт ажиллахдаа тухайн аймгийн залуучуудын төлөөлөлтэй тогтмол уулзаж тэдний санал бодлыг сонсож буй юм.
 
Завхан аймгийн хүн амын 70 гаруй хувийг хүүхэд залуус эзэлдэг байна. Ерөнхий сайд залуучуудтай "Алсын хараа" сэдвээр ярилцаж байна.
 
Энэ уулзалтын дараа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Завхан аймгийн иргэдтэй уулзаж, Шинэ сэргэлтийн бодлогод тусгагдсан тус аймгийг хөгжүүлэх төслүүдийн талаар ярилцана гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ. 
 
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404