Мексикт эртний шоронг ШУ-ны төв болгоно
2019/02/21

Мексикийн Ерөнхийлөгч Андрес Мануэль Лопес Обрадор тус улсын эртний шоронгуудын нэгийг хааж хүрээлэн буй орчны судалгааны төв болгох тухай захирамжид гарын үсэг зуржээ. Одоогоор тус шоронд 600 хоригдол байгаа бөгөөд тэдний 200 нь суллагдаж, үлдсэн 400 хоригдлыг өөр газар руу шилжүүлэх аж. “Лас-Трес-Мариас арлуудын Мадре арал дахь шоронгууд нь Порфирио Диасын үеэс байсан бөгөөд 100 гаруй жилийн турш шийтгэл, эрүү шүүлт, дарангуйллын газар байсан юм. Шорон байсан энэхүү байгууламжуудад хүрээлэн буй орчин, ургамал, амьтныг судлах төв байгуулна” гэж Лопес Обрадор мэдэгдсэн байна.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404