“ХҮҮХДИЙН ЭСРЭГ ХҮЧИРХИЙЛЛИЙГ СУРГУУЛИЙН ОРЧИНД ЭРТ ИЛРҮҮЛЭХ, УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭЛТ, ХАРИУ АРГА ХЭМЖЭЭ” СЭДЭВТ СУРГАЛТ БОЛЛОО
2022/04/29
ГССҮТ-ийн НЭМА-ны дэргэдэх Нэг цэгийн үйлчилгээний төвөөр 2021 онд 0-18 насны 104 хүүхэд гэр бүлийн хүчирхийлэлд өртөж тусламж, үйлчилгээ авсан бөгөөд эдгээр хүүхдүүдийн 42.5% нь сургуулийн насны хүүхэд байсан бөгөөд 2022 он гарсаар 35 хүүхэд бие махбодь, сэтгэл санаа болон үл хайхрах хэлбэрийн хүчирхийлэлд өртөж эмнэлгийн болоод түр хамгаалуулан байрлах үйлчилгээ аваад байна. ЭМЯ, ГССҮТ-өөс санаачлан “Хүүхдийн эсрэг хүчирхийллийг сургуулийн орчинд эрт илрүүлж, таслан зогсоох” чиглэлээр ДЭМБ-ын техникийн дэмжлэгтэйгээр 2020-2022 оны хугацаанд Нийслэлийн 8 дүүргийн 12,419 багш, нийгмийн ажилтан, эмч нарт энэхүү сургалтыг амжилттай зохион байгуулсан.
Энэ удаа СБД-ийн төрийн өмчит ерөнхий боловсролын 25 сургуулийн 1250 багш, эмч, нийгмийн ажилтанд хуулиар хүлээсэн үүргийнх нь дагуу хүүхдийн эсрэг хүчирхийллийг хэрхэн яаж танин мэдэж илрүүлэх, мэдээлэх, мөн сургуулийн хүүхдийг осол гэмтлээс сэргийлэх талаар эцэг, эх, асран хамгаалагч нарт болон хүүхдэд зориулсан интерактив модуль багцыг сурталчлан таниулах сургалтыг тус тус зохион байгуулж байна.
Энэ удаа СБД-ийн төрийн өмчит ерөнхий боловсролын 25 сургуулийн 1250 багш, эмч, нийгмийн ажилтанд хуулиар хүлээсэн үүргийнх нь дагуу хүүхдийн эсрэг хүчирхийллийг хэрхэн яаж танин мэдэж илрүүлэх, мэдээлэх, мөн сургуулийн хүүхдийг осол гэмтлээс сэргийлэх талаар эцэг, эх, асран хамгаалагч нарт болон хүүхдэд зориулсан интерактив модуль багцыг сурталчлан таниулах сургалтыг тус тус зохион байгуулж байна.

Сургалтын нээлтийн үйл ажиллагаанд ЭМЯ-ны Нийтийн эрүүл мэндийн газрын Халдварт бус өвчний хэлтсийн дарга Г.Ганхуяг, ЭМЯ-ны Осол гэмтэл, хүчирхийллийн асуудал хариуцсан мэргэжилтэн Б.Уянга, ДЭМБ-ын Осол гэмтэл, хүчирхийлэл хариуцсан мэргэжилтэн С.Болормаа, Нийслэлийн ерөнхий боловсролын 29-р сургуулийн захирал Д.Оюунсувд нар оролцлоо. Энэхүү сургалтыг хийснээр боловсролын салбар дахь хүүхэд хамгааллын асуудлыг эрчимжүүлж, хүүхдийг гэр бүлийн болон үе тэнгийн дээрэлхэлт, хүчирхийлэл, осол гэмтэлд өртөхөөс урьдчилан сэргийлэх ач холбогдолтой юм.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Сүүлд нэмэгдсэн
НҮБ-ын Суурин зохицуулагч Тапан Мишраг “...
2024/11/29
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд чиглэсэн бо...
2024/11/29
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Ног...
2024/11/29
“Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсн...
2024/11/28
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх анхд...
2024/11/26
Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн...
2024/11/26
“Их Засаг” их сургуулийн ректор Н.Ням-Ос...
2024/11/26
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Бай...
2024/11/25
Бүгд Найрамдах Улсаа тунхагласны баярыг ...
2024/11/25
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНӨС...
2024/11/22
Монгол Улсын Ерөнхийлөгч 2025 оны Төсвий...
2024/11/20
“Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын ...
2024/11/13
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Уур ...
2024/11/12
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Уур ...
2024/11/12
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд...
2024/11/11
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Уур ...
2024/11/10
“Алтан хар Торц” баатарлаг тууль хайллаа...
2024/11/04
Бан Ги Мүн “Дэлхий нийтэд тулгамдсан асу...
2024/11/03
Бан Ги Мүн “Чингис хаан” үндэсний музейд...
2024/11/03
Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл ү...
2024/11/02
“Чингис хаан” одонт Бан Ги Мүн: Монголын...
2024/11/02
Бан Ги Мүн-д “Чингис хаан” тэргүүн зэрги...
2024/11/02
Монгол Улсын Ерөнхийлөгч “Монголын түүх ...
2024/11/02
Төрийн далбааг мандуулж, Их цагаан тугий...
2024/11/02
“Мөнх тэнгэрийн бичиг-2024” монгол уран ...
2024/11/02
“Монгол бахархлын өдөр”-т зориулсан бари...
2024/11/02
Санхүү, эдийн засгийн их сургуулийг Сүхб...
2024/11/01
“Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан...
2024/10/30
НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга асан...
2024/10/30
Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлө...
2024/10/29