Өдгөө 92 нас хүрч буй Чю Шигэнь хүүгийн хамт Өмнөд туйл руу аялж, Цагаан сарын мэндчилгээг вичатаар тэндээс дэвшүүлсэн байна. Тэтгэвэрт гарсныхаа дараа Чю Шигэнь бараг өдөр бүр усанд сэлж, гүйж, дугуйн спортоор хичээллэж байгаа бөгөөд Сүжөү хотын усанд сэлэлтийн ассоциацийн гишүүн болжээ. Өмнөд туйл руу аялах нь түүний хамгийн том мөрөөдөл байсан бөгөөд Цагаан сарын баярын өмнөх гурван сар тэрбээр бэлтгэл хийж, төлөвлөсний эцэст ийн зорьсондоо хүрсэн байна. Үүний зэрэгцээ тэрбээр 1999 оноос хойш сүүлийн 20 жилд дэлхийн 53 орноор аялсны дотор Израиль, Палестин, Иордан болон Исландад очиж, энэхүү аяллынхаа талаар ном бичсэн нэгэн юм.
Хийсэн аялал бүрийнхээ дурсамж, адал явдлыг өгүүлсэн тэмдэглэл бичдэг тэрбээр олон нийтийн сүлжээнд олон дагагчтай бөгөөд бусдад эерэгээр нөлөөлж, идэвхтэй амьдрах, мөрөөдлөө биелүүлэхэд уриалдаг аж.