Ерөнхий сайд МЗХ-ны байрыг шалгуулахаар АТГ-т ханджээ
2022/04/23

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монголын Залуучуудын Холбооны байрны /МЗХ/  асуудлыг шалгуулж, дүгнэлт гаргуулахаар Авлигатай Тэмцэх Газарт ханджээ.

Тэрбээр дөрөвдүгээр сарын 5-нд  "МЗХ  өмнөх нийгэмд залуучуудыг хөдөлгөх гол хүч болж байсан байгууллага. Одоо ямар удирдлагын зарчмаар явдаг болохыг би  ойлгож чадахгүй байна. Олон нийтийн байгууллагууд өмнөх нийгмийн үед төрөөс  өмчийг нь авчихсан. Залуучуудын холбоонд олон түрээсийн байгууллага байдаг гэж  сонссон. Яг үнэндээ тэр байгууллага хяналтаас гарсан. Ер нь энэ байгууллага өөрийн эрхэм зорилгын дагуу ажиллахгүй болоод удсан.

МЗХ-ны  Ерөнхийлөгчөөр Ч.Сайханбилэг, н.Зоригтбаатар нар байсан. Ер нь тэрнээс хойш нэг л сонин байгууллага болсон. Ийм олон нийтийн байгууллагад төр шууд орох боломжгүй учир олон нийт анхаарах хэрэгтэй. Газрыг нь хүртэл зарсан асуудал гарсан" гэж мэдэгдэж байв. Дашрамд дурдахад, МЗХ-ны байранд лоунж, ресторан, жолооны курс, гадаад хэлний сургалтын төвүүд, нотариат гэх мэт байгууллагууд түрээсээр үйл ажиллагаа явуулдаг. МЗХ-ны байр 3125 мкв талбайтай. Өөрөөр хэлбэл үүнийг түрээсийн төлбөрөөр тооцож үзвэл сардаа 109.375.000 төгрөгийн ашигтай ажилладаг юм байна.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404