Засгийн газрын хуралдаанаар төсвийн тодотголыг хэлэлцэж байна
2022/04/15

Засгийн газрын ээлжит бус хуралдаан өнөө өглөө 10:00 цагт эхэлсэн. Өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай болон бусад холбогдох хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслүүдийн талаар хэлэлцэж байна.

УИХ дахь МАН-ын бүлэг энэ оны төсөвт тодотгол хийх шийдвэр гаргасан гэдгийг өнгөрсөн даваа гарагт  Төсвийн байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатар хэлсэн юм.

Тэрбээр "2022 оны Монгол Улсын эдийн засагт тулгамдаад байгаа гол асуудал бол үнийн өсөлт. Өнгөрсөн онд төсвийг хэлэлцэж байхад олон гишүүд асуудлыг хөндөж ярьж байсан. Урьд хөршид ковидын халдвар гарсны улмаас нөхцөл байдал сайжрахгүй гэсэн төлөв харагдаж байна. Үүнээс гадна Украйнд болж байгаа дайнтай холбоотой хойд хөршид ч нөхцөл байдал амаргүй байна. Үүнтэй холбоотой эдийн засагт хүндрэл бэрхшээл гарсаар байгаа юм. Энэ онд эдийн засгийн нөхцөл сайжирна гэсэн хүлээлт байсан нь өөрчлөгдөж байна. Тиймээс ам.долларын ханш, төгрөгийн ханшид ирж буй үнийн дарамтыг бууруулах хэрэгтэй. Их хэмжээний вальютын эрэлтийг бий болгох нь олон эрсдлийг үүсгэж байна. Нэгдүгээрт, төгрөгийн ханшийг унагаж, вальютын нөөц хомсдоход хүргэж байна. Мөн хүндрэлтэй байгаа тээвэр ложистикт улам хүнд дарамт үүсгэж, үүнийг дагасан үнийн өсөлтийг бий болгох эрдсэлтэй болж байгаа юм. Тиймээс богино хугацаанд үр дүн гаргахын тулд Төсвийн тодотголыг хийхийг бүлгийн гишүүдийн 100 хувийн саналаар дэмжлээ" гэв.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404