Засгийн газрын хуралдаанаар хэмнэлтийн горимтой холбоотой болон төрийн өмчтэй холбоотой зарим асуудлуудыг хэлэлцэж тодорхой шийдвэрүүд гаргаж байгаа аж. Тодруулбал, Засгийн газрын хуралдаанаас "Кью Эс Си" компанийн Дарханы төмөрлөгийн үйлдвэрийг эзэмшиж буй концессийн гэрээг зогсоож, төрд авахаар шийдвэрлэжээ.
"Сахал" хочит Д.Эрдэнэбилэгийн хамаарал бүхий тус компани 2014 онд концесын гэрээгээр Дарханы төмөрлөгийн үйлдвэрийг эзэмших болсон билээ. Өөрөөр, хэлбэл өнгөрсөн 2012-2016 онд хийгдсэн Д.Эрдэнэбилэг гэх эрхэмтэй холбоотой төрийн өмчийн хувьчлалуудыг төр эргэж харж эхлээд буй. Тухайлбал, "Хөтөлийн Цемент Шохой" үйлдвэрийн төрийн өмчид шилжүүлэхээр шийдвэрлэсэн билээ.
ЗГ: БАНКИЙГ ХК БОЛГОХ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЭЖ БАЙНА
НЭМЭЛТ: 10:30 ЦАГ
Засгийн газрын хуралдаанаар:
– Төрийн өмчит банкийг олон нийтэд нээлттэй хувьцаат компанийн хэлбэрт шилжүүлэх үндсэн чиглэл батлах тухай,
– Хилийн шугам дахь чингэлэг шилжүүлэн ачих талбайг өргөтгөх тухай,
– Монгол Улсын Хөгжлийн Банкны чанаргүй зээлийн авлагыг төлүүлэх талаар авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний явц, цаашид авах арга хэмжээ,
– Хилийн Гашуунсухайт, Шивээхүрэн боомтын үйл ажиллагааг эрчимжүүлэхэд зайлшгүй шаардлагатай арга хэмжээг авч хэрэгжүүлэх үүрэг бүхий Ажлын хэсгийн явц зэрэг 30 гаруй асуудал хэлэлцэхээр төлөвлөөд байна.
ЗАСГИЙН ГАЗАР ХУРАЛДАЖ БАЙНА
Засгийн газар /2022.04.13/ хуралдаж байна. Тус хуралдаанаар эдийн засгийн хямралт нөхцөл байдлаас үүдэлтэй гол нэр төрлийн бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлт болон төрийн байгууллагууд ямар хэмнэлт хийх талаар хэлэлцэн, Засгийн газрын тогтоол батлахаар болжээ. Хуралдаанаас гарсан шийдвэрийг эргэн мэдээлнэ.
Эргэн сануулахад өнгөрсөн Лхагва гаригт Засгийн газар "Шинэ Зуунмод” хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө батлах тухай Засгийн газрын тогтоол,
- Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд Улаанбаатар хотод хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээ,
- Хөгжлийн Банкны чанаргүй зээлийн авлагыг төлүүлэх талаар авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний явц, цаашид авах арга хэмжээ,
- Хилийн Гашуунсухайт, Шивээхүрэн боомтын үйл ажиллагааг эрчимжүүлэхэд зайлшгүй шаардлагатай арга хэмжээг нэн даруй авч хэрэгжүүлэх үүрэг бүхий Ажлын хэсгийн явц,
- Нийслэлийн хүн амын хаврын улирлын хэрэгцээнд зориулан бэлтгэсэн махыг худалдаалахтай холбогдуулан авах зарим арга хэмжээ,
- Цагаан суваргын зэс-молибденийн төслийг эрчимжүүлэх талаар зэрэг 30 гаруй асуудал хэлэлцсэн юм.