Америкийн эрдэмтдийн баг Амазон болон Ориноко мөрнөөс толгойдоо өргөс болон тэмтрүүлтэй шинэ төрлийн зургаан загас илрүүлжээ. Эрдэмтэд тэдгээрийн ДНХ-гийн молекулуудад дүн шинжилгээ хийсний эцэст эдгээр амьтан шинжлэх ухаанд урьд өмнө нь илрээгүй толгойдоо тэмтрүүлтэй цулбуурт загасны төрөлд хамаарна гэдэг дүгнэлтийг хийжээ. “Бид Амазон, Оринико мөрний сав газар дахь цулбуурт загасны төрөлд хамаарах шинэ төрлийн зургаан загас илрүүлсэн. Эдгээр загас хоншоортоо тэмтрүүлтэй, толгойноос нь цухуйсан өргөс нь яг л хумс шиг бөгөөд үүгээрээ өөрийгөө болон үүрээ хамгаалдаг бол их бие нь хуяг дуулгыг санагдуулам хайрсаар хучигдсан” гэж судалгааг явуулсан Филд музейн профессор Лесли де Соуза ярьсан байна.
Амазон мөрний сав газар болон ширэнгэн ойд өмнө нь судлагдаагүй маш олон ургамал, амьтан байгаа учраас дээрх судалгааны үр дүн шинжлэх ухааны болоод практик ач холбогдолтой гэдгийг эрдэмтэд дурджээ. Үүнээс гадна, хүний буруутай үйлдлийн улмаас аюулд ороод байгаа Өмнөд Америкийн тус бүс нутгийг үр дүнтэй хамгаалах арга боловсруулахад мэргэжилтнүүд ашиглах боломжтой байна.