Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулж байна.
2022/02/16

Өнөөдрийн Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулж байна.

Хуралдаанаар, ковидын үеийн санхүүгийн зарцуулалтад хяналт тавьж, олон нийтэд мэдээлэхийг Сангийн сайд Б.Жавхланд даалгалаа. Мөн 2022 оны 5-р сарын 1-нээс иргэн бүрийг урьдчилсан үзлэг, эрүүл мэндийн эрт илрүүлгийн шинжилгээнд хамруулах үүргийг Эрүүл мэндийн сайд С.Энхболдод даалгалаа.

Салбарын сайд С.Энхболд "Эрүүл мэндийн даатгалын санд 60,8 тэрбум төгрөгийг санд төвлөрүүлсэн ба тавдугаар сарын 1-нээс нийт иргэнийг эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, эрт илрүүлгийн шинжилгээнд хамруулна. Сүүлийн хоёр жилд иргэд цар тахалд өртсөн, нас баралтын шалтгаан болсон таван өвчнийг эрт илрүүлэх зорилготой. Бүх насныхан буюу нярайгаас ахмад үеийн бүх иргэний эрхтэн тогтолцоонд шинжилгээ хийж, үзлэгт хамруулах ажлыг бэлтгэж байна" гэлээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404