Л.Оюун-Эрдэнэ: Уулзалтаар олон зүйл төлөвлөсөн, амжилттай болно гэдэгт итгэлтэй байна
2022/02/05

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Бээжин хотноо болж буй өвлийн XXIV олимпын нээлтийн ажиллагаанд оролцож байна. Энэхүү арга хэмжээнд нийт 32 улсын төр, засгийн тэргүүн, олон улсын байгууллагын удирдлага оролцож буй аж.



Өвлийн XXIV олимпын наадам БНХАУ-ын нийслэл Бээжин болон Жанжякөү хотод тус тус явагдаж байгаа бөгөөд Бээжин хот нь өвөл, зуны олимпыг зохион байгуулсан анхны хот болж байна.

Биатлон, уран гулгалт, бобслей, кёрлинг, хоккей, чарга, тэшүүр, цана зэрэг үндсэн долоон спортын 15 төрөлд 109 багц медалийн төлөө 3000 гаруй тамирчин өрсөлдөнө.

Монгол Улс 1964 оны өвлийн олимпт анх оролцсон бөгөөд 15 дахь наадамдаа  оролцож байна. “Бээжин-2022” өвлийн олимп, паралимпын наадмын цанын төрөлд манай улсаас гурван тамирчин өрсөлдөнө. Ерөнхий сайд тамирчдадаа амжилт хүслээ.

Маргааш буюу 2022 оны хоёрдугаар сарын 5-нд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көчянтай албан ёсны уулзалт хийж, Монгол, Хятадын харилцаа болон харилцан сонирхсон бусад асуудлаар дэлгэрэнгүй санал солилцож, өргөн хүрээтэй тохиролцоонд хүрнэ

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Саахалт айлын санаа нэг гэдэгчлэн Монголын ард түмэн, Монголын төр засаг сэтгэл санаагаар нэг байгаа гэдгээ илэрхийлж, Бээжингийн олимпт оролцож байна. Маргааш ажлын уулзалтууд эхэлнэ. Олон зүйл төлөвлөсөн. Амжилттай болно гэдэгт итгэлтэй байна” гэжээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404