Хөгжил, технологийн дэвшлээр үргэлж гайхагддаг Дубайд бас нэгэн өвөрмөц үйлчилгээ нээгджээ. Дубайн эрэг дээрх Жумейра дүүрэгт дэлхийн хамгийн анхны хөвдөг супермаркет нээгдсэн байна. “Arabian Business”-т мэдээлснээр, бизнес эрхлэгч Маджид аль-Футтайм супермаркетаа “Carrefour Bites" болон "Aqua Pod raft" брэндүүдийн нэрийн дор нээж, сонирхсон жуулчид болон Эмиратын оршин суугчдад үйлчлэхэд бэлэн болжээ. Тэрбээр долоо хоногийн зургаан өдөрт 10:00-18:00 цагийн хооронд утсаар захиалга авч, үйлчлэх юм байна.
Хэрэглэгчид халуун, хүйтэн хоол, зайрмаг, ундаа, эм, эмийн бүтээгдэхүүн, нарнаас хамгаалах тос, нарны шил зэрэг 300 бараа бүтээгдэхүүний жагсаалтаас сонгон авч болох ажээ. “Aqua Pod” платформ нь байгаль орчинд хор хөнөөл учруулахгүй, зайгаар ажилладаг хөдөлгүүртэй бөгөөд далайгаас олдсон хогийг цуглуулдаг шинэлэг системээр тоноглогдсон байна. Бизнес эрхлэгч Маджид аль-Футтайм аялал жуулчлалын бүсэд ихээхэн эрэлт хэрэгцээтэй байдаг, хүнсний бүтээгдэхүүн зарж борлуулдаг олон тооны фургоныг хараад хөвдөг супермаркет нээх санаагаа олсон аж