Өвчний улмаас амиа алдсан 40 гаруй настай эмэгтэйн савыг төрөлхийн савны хөгжилгүй 32 настай Бразили эмэгтэйд эмч нар суулгаж мэс засал амжилттай болжээ. Хагалгааны дараа савны үйл ажиллагааг дэмжсэнээр анх удаа амьгүй болсон саванд үр тогтож, эрүүл саруул бяцхан охин мэндэлсэн байна.
Урьд өмнө нь амьд донороос шилжүүлэн суулгасан савнаас 11 хүүхэд эсэн мэнд мэндэлж байсан ч амьгүй хүнээс шилжүүлэн суулгасан саванд үр тогтоох ажил бүтэлгүйтсээр ирсэн аж. Дэлхийн эрүүл мэндийн түүхэнд амьд донороос сав шилжүүлэн суулгах 39 хагалгаа хийсэн байдаг ажээ. Сав шилжүүлэн суулгахад амьд донор олдох нь эрсдэлтэй төдийгүй тун ховор тохиолдол юм. Тиймээс Маер амиа алдсан эмэгтэйн савыг туршиж үзсэн нь амжилттай болж анагаах ухаанд анхдагч болжээ. Эмэгтэй хийсвэр хагалгаагаар төрж 2,5 кг эрүүл саруул охиноо өлгийдөн авчээ.