Үхсэн халимын ходоодноос их хэмжээний хуванцар хаягдал гарчээ
2018/11/21

Индонезийн Капота арлын үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн эргээс олдсон үхсэн халимын ходоодноос 6 килограм орчим хуванцар хаягдал гарсан тухай цэцэрлэгт хүрээлэнгийн мэргэжилтнүүд мэдээлэв.

Халимын ходоодноос гарсан эд зүйлсийг дурдвал, 115 хуванцар аяга, ундааны 4 хуванцар сав, 25 гялгар уут болон 2 резинэн углааш байжээ. 9.5 метр урт халим Капота арлын “Вакатоби” цэцэрлэгт хүрээлэнгийн эрэг орчмоос олдсон бөгөөд үүний ходоодноос гарсан эд зүйлс байгаль хамгаалагчдын дунд ихээхэн дуулиан дэгдээсэн байна. “Бид халимны үхлийн шалтгааныг хараахан тогтоогоогүй байгаа боловч бидний олсон баримтууд үнэхээр айдас хүрэм байна” гэж Дэлхийн байгаль хамгаалах сангийн Индонез дэх салбарын далайн амьтдыг хамгаалах албаны зохицуулагч “AP” агентлагт мэдээлжээ. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404