Энэтхэгийн Матхура хотноо заанд зориулсан анхны эмнэлэг үйл ажиллагаагаа явуулах болсон талаар "www.indiatimes.com" сайт мэдээллээ.
Уг эмнэлэгт ажилладаг эмч нар бүгд малын эмчээр олон жил ажилласан дадлага туршлагатай хүмүүс гэнэ.
Тус эмнэлэгт зөөврийн дижитал "X-Ray" машин, хэт ягаан туяаны дулаан хэмжигч, хэт авианы аппарат, трансформаторын төхөөрөмж гэх олон тоног төхөөрөмж бий гэнэ. Нэг дор 100 гаруй зааныг эмчлэх боломжтой аж.
"Энэтхэгийн аялал жуучлалын салбарын салшгүй нэг хэсэг бол заан юм. Энэхүү эмнэлэг нь аялал жуучлалын салбарт хийж буй томоохон хөрөнгө оруулалт" гэж захирал нь мэдэгдлээ.
2012 онд зааны тоо толгой улсын хэмжээнд 30,711 байсан бол 2017-2018 оны байдлаар 27,312 болж буурчээ.
Иргэд зааныг ашиг олох хэрэгсэл гэж үзэх, байгаль цаг уурын өөрчлөлт гэх хүчин зүйлүүд зааны тоо толгой буурах гол шалтгаан болж байна.