Лондон хот дэлхийн хамгийн гайхамшигтай хотуудын нэг. Энэ хот үнэхээр нүсэр. Хэт том болохоор анх удаа ирсэн хүмүүсийн толгой их эргэнэ. Азаар Лондон маш сайн нийтийн тээврийн үйлчилгээтэй юм даа. Гэвч танд машины хэрэг гарвал хэрхэн шийдэх вэ? Сандрах хэрэггүй, танд хэд хэдэн сонголт байна.
Та машин барихынхаа өмнө Лондон замын хөдөлгөөн ихтэй гэдгийг санаарай. Замын хөдөлгөөн ачаалалтай болохоор шинэ жолооч нарт хэцүү байж магадгүй шүү. Лондон хотын зарим хэсэгт (ялангуяа төв хэсэгт) жолооч нараас хөдөлгөөнд оролцсоны татвар авдаг. Зогсоолд тавихад хүртэл мөнгө шаардлагатай. Тэгэхээр Лондоны төв хэсгээр явах бодолтой байгаа бол “Park and Ride” буюу “зогсоод яв” систем таныг хотын төвөөс зайдуу газар машинаа зогсоогоод төв рүү нийтийн тээврээр явах эрхийг өгдөг. Үүнээс гадна бас нэг гол зүйл бол даатгал юм. Машин түрээсэлдэг газрууд өөрсдийн даатгалаа санал болгодог. Хэрвээ даатгал нь үнэтэй санагдвал тусгай даатгалын үйлчилгээ эсвэл даатгалын үнийг оруулсан үйлчилгээг сонгоорой.