Бүгдээрээ Doctor Who киноны цаг хугацааны машинд суугаад, Хятадын түүхийн хичээлийн аялал хийж байна гэж төсөөлцгөөе. Аливаа түүх, адал явдлыг ямар нэг газраас эхлэх ёстой учраас Шиа болон Шан гүрнүүдээс аяллаа эхлэе.
Энэ гүрнүүдийн үед тэр дундаа Шан гүрний үед Хятадын загварын суурь тавигдсан хэмээн үздэг. Ардын хувцаслалт нь анги давхарга, цол хэргэм, албан тушаалаас шалтгаалан нарийхан, нугалаатай, өвдөг хүрсэн урт хүрмэн цамц, шагай хүрсэн урт юбка, өвдөг хүртэл унжсан урт даавуу, бэлхүүсээр ороосон тууз зэргээрээ ялгардаг байжээ. Загвар нь өөрчлөгдөж байсан ч тод өнгө нь хэвээр үлджээ.
Сансрын хувьсан байдаг урсгал биднийг дараагийн зорьсон газар болох Жоу гүрэнд аваачина. Энэ үеэс хувцас нь зүгээр хатгамал даавуу биш, харин эрх мэдлийн билэг тэмдэг болж эхэлжээ.
Эзэн хааны өмсдөг хувцасны өнгө нь энгийн ардынхаас өөр байсан бөгөөд эрх мэдлийг хувцасны өнгө, урт, өргөн болон дагалдах чимэглэлээр ялгаж өгдөг болжээ. Иймээс өнгөний ач холбогдлоос хамааран энгийн ард дээд эзэн хааныхтай ижил өнгийн хувцас өмсвөл шийтгэл хүртэх бөгөөд заримыг нь шууд цаазаар авдаг байсан гэнэ.